Дайн, батлан хамгаалахаас эхлэлтэй
Дайн, зэвсэг үйлдвэрлэгчидэд ашигтай
Дайн, хяналтыг үгүй хийдэг
Дайн, эхлэхээсээ дуусах нь хэцүү
Дайн, зөвхөн цэргүүдэд бус ахмадууд хүүхдүүдэд ч бас гай зовлонг авчирдаг
Дайн, зөвхөн 4 мөчинд биш сэтгэл зүрхэнд гүн шарх үлдээдэг
Оюун санаа гэдэг нь удирдан залж байдаг зүйл биш
Амь нас гэдэг нь хэн нэгний барьж буй шатрын хүү биш
Далай тэнгис цэргийн баазын зориулалтаар эвдэгдэх ёсгүй
Тэнгэр сөнөөгч онгоцны бөмбөгний чимээнд цочирох ёсгүй
Цусаа урсгахыг хувь нэмрээ оруулж байна гэж бодох улс нийгмээс
Оюун ухааныг баялагаа болгож онцолсон улс нийгэмд амьдармаар байна
Эрдэм мэдлэг бол дайны зэвсэг биш
Эрдэм мэдлэг бол бизнесийн хэрэгсэл биш
Эрдэм мэдлэг бол эрх мэдлийн боол биш
Амьдрах орон зай, бодож сэтгэх эрх чөлөөгөө хамгаалахын тулд, бид эрх мэдлийг сөрөн зогсохгүй бол болохгүй.